ArcGIS Survey123 дээр суурилсан

Геологи, Уул уурхай
Зөвлөх үйлчилгээ

Геологи, уул уурхайн хээрийн мэдээллийг нэг стандартаар цуглуулж, шууд нэгдсэн санд хадгалдаг платформ.

  • Ашиглахад хялбар дизайн
  • Найдвартай платформ дээр суурилсан
  • Мэдээллийн найдвартай байдлыг хангана
  • Механик алдааг бууруулж, нэг стандартаар бүрдүүлнэ
  • Бүх төрлийн хээрийн мэдээллийг цахимаар

Яагаад RegaPro гэж?

Ашиглахад хялбар

Хээрт хурдан, ойлгомжтой ажиллах интерфейс

Найдвартай платформ

Esri ArcGIS платформ дээр суурилсан систем

Мэдээллийн аюулгүй байдал

Төвлөрсөн өгөгдлийн сан, cloud нөөцлөлт

Механик алдааг бууруулна

Шалгалттай талбар, нэг стандарт

Бүрэн цахим мэдээлэл

Лог, дээжлэлт, QA/QC, зураглал

Бүх төхөөрөмж дээр

Таблет, гар утас, компьютер — оффлайн ч ажиллана

Ажлын урсгал

Хээрээс шийдвэр хүртэл

Хээрт бүртгэсэн мэдээлэл тэр даруй оффис, лаборатори, удирдлагад хүрнэ.

  1. 01

    Мэдээлэл оруулах

    Хээрт таблет, гар утсаар лог, дээж, зураг, GPS байршлыг шууд бүртгэнэ. Сүлжээгүй газар ч ажиллана.

  2. 02

    Илгээх

    Онлайн холбоонд ормогц мэдээлэл ArcGIS Online дахь нэгдсэн сан руу илгээгдэнэ.

  3. 03

    Шинжлэх

    Dashboard, газрын зураг, лабораторийн үр дүнгээр мэдээллээ бодит цагт хянаж шинжилнэ.

  4. 04

    Хуваалцах

    Excel, PDF тайлан, QR шошго, эрхийн тохиргоотой холбоосоор мэдээлэл солилцоно.

COLLECT CONNECT ANALYZE DECIDE

Үйлчилгээ

Хээрийн ажлын бүх шатанд

Танай төслийн стандартад тааруулж Survey123 форм, өгөгдлийн сан, тайланг бүтээж нэвтрүүлнэ.

Геологийн лог

Литологи, бүтэц, хувирал, эрдэсжилт, зураг бүхий цооногийн цахим лог.

Геотехникийн лог

RQD, хагарлын давтамж, тодорхойлолт, хэмжилт, чулуулгийн бат бэх.

Дээжийн бүртгэл ба QR

Дээжийн бүртгэл, QR шошго, тээврийн акт (Chain of Custody).

Лабораторийн туршилт

Нягт, чийг, хувийн жин, UCS, гурван тэнхлэгт шахалт зэрэг туршилтын маягт.

Dashboard ба GIS

ArcGIS Online dashboard, газрын зураг, ажлын явцын бодит цагийн хяналт.

Автоматжуулалт

ArcGIS Notebook (Python), Excel, SharePoint холболтоор тайланг автоматаар бэлтгэнэ.

Ажлын туршлага

Бодит төсөл дээр хэрэгжүүлсэн шийдэл

Далд уурхайн геотехникийн судалгааны төсөлд өрөмдлөг, дээжлэлт, тээвэрлэлт, лабораторийн туршилтын бүх мэдээллийг Survey123-аар цуглуулж, 20 гаруй бодит цагийн хяналтын самбараар удирдаж байна. Доорх зургууд нь тухайн системийн гол хэсгүүд.

Төсөл

Далд уурхайн геотехникийн судалгааны дээжлэлт ба лабораторийн туршилт

  • Далд уурхай
  • Геотехник
  • Survey123
  • ArcGIS Dashboards
20+
хяналтын самбар
4.6k+
авсан дээж
10
туршилтын төрөл
950+
UCS туршилт

* 2026 оны 9-р сарын байдлаар

Лаборатори Лабораторийн нэгдсэн самбар Дээж бэлтгэлээс эхлээд 10 төрлийн туршилтын өдөр тутмын гүйцэтгэл, нийт биелэлтийг нэг дэлгэцээс хянана. Дээд цэснээс туршилт бүрийн самбар руу шилжинэ.
Лаборатори Нэг тэнхлэгт шахалт (UCS) Хамгийн их бат бэх, Пуассоны коэффициент, уян харимхайн модуль, эвдрэлийн хэлбэр, дээжийн зураг.
Лаборатори Шууд зүсэлт Оргил ба үлдэгдэл зүсэлтийн хүчдэл, c ба φ параметр, туршилтын тэмдэглэл, зураг.
Өрөмдлөг Өрөмдлөг, дээжлэлтийн нэгдсэн самбар Цооног бүрийн өдөр тутмын өрөмдлөг, авсан болон лабораторид илгээсэн дээжийг нэгтгэнэ. Дээд цэснээс дээжлэлт, тээвэрлэлт, хяналт, аюулгүй ажиллагааны самбар руу шилжинэ.
Өрөмдлөг Өрөмдлөгийн байршлын зураг Бүх цооногийн байршил, төрөл, төлөвийг нэг зураг дээр харуулна. Нууцлалын улмаас энд байршлыг жишээ өгөгдлөөр орлуулсан болно.
Өрөмдлөг Дээж тээвэрлэлт (Chain of Custody) Хөргөгч бүрийн дээжийн жагсаалт, QR шошго, зураг, хүлээлцсэн огноог бүртгэж, тээвэрлэлтийг хянана.
Лаборатори Усанд задрах тэсвэрлэлт (Slake) 1, 2-р мөчлөгийн индекс, жингийн алдагдал, туршилтын өмнөх ба дараах зураг.
Өрөмдлөг Дээжлэлтийн төлөвлөгөө (Strater лог) Цооногийн литологийн лог дээр туршилтын дээжийн байршлыг төлөвлөж, газрын зурагтай холбон харуулна.
Лаборатори Чийгт мэдрэг байдал Ус, талус, хагарал, бутралтын оноогоор дээж бүрийг үнэлж, зурагтай нь харуулна.
Лаборатори Туршилтын захиалгын хуудас Дээж бүрт хийх туршилтыг захиалж, цооног тус бүрийн нэгтгэлийг автоматаар гаргана.
Лаборатори Дээж хүлээн авалт, үзлэг Лабораторид ирсэн дээж бүрийн үзлэгийн огноо, тэмдэглэл, зургийг бүртгэнэ.
Лаборатори Чийгийн агуулга Жингийн хэмжилт, чийгийн хувь, QC шалгалт, литологиор ангилсан статистик.
Лаборатори Нягт Дээжийн хэмжээ, жин, эзэлхүүн, нойтон ба хуурай нягтыг график, зурагтай нь.
Лаборатори Хувийн жин ба шингээлт Хувийн жин (SG), усны шингээлт, QC төлөв, литологи тус бүрийн дундаж.
Лаборатори Суналтын бат бэх Хамгийн их бат бэх, оргил ачаалал, эвдрэлийн хэлбэр, туршилтын хугацаа.
Лаборатори Гурван тэнхлэгт шахалт Хажуугийн даралт бүрээр бат бэх, модуль, эвдрэлийн хэлбэрийг харьцуулна.
Өрөмдлөг Чулуулгийн дээжлэлт Дээж бүрийн интервал, бат бэхийн ангилал, давхаргын нэгж, нөхцөл байдлыг байршил, зурагтай нь бүртгэнэ.
Өрөмдлөг Дээжийн жагсаалт Цооног бүрээс авсан нүүрс, нүүрсжсэн чулуулаг, чулуулгийн дээжийн тоо, интервал, төлөв.
Өрөмдлөг Дээж хадгалалтын хяналт Агуулах, контейнер, лабораторийн температурыг зөвшөөрөгдөх хязгаартай нь харьцуулж хянана.
Өрөмдлөг ХАБЭА-н долоо хоногийн тайлан Долоо хоног бүрийн аюулгүй ажиллагааны мэдээлэл, осол зөрчлийн бүртгэл.
3D дүрслэл Талбайн цооногуудын 3D дүрслэл Талбайн олон цооногийг литологийн өнгөөр ялгаж, гадаргын дээр 3D хэлбэрээр харуулна. 59 цооног, 5,126 интервал, нийт 7,518.9 м.
3D дүрслэл Уулын гадарга дээрх цооног ба литологийн багана Уулын гадаргын ойрын 3D дүрслэлд цооногууд, литологийн дэлгэрэнгүй мэдээлэлийг харах боломжтой. 8 цооног, 39 интервал, 1,310 м.
3D дүрслэл Гадаргын доорх налуу цооногуудын 3D харагдац Гадаргыг нэвт харуулсан 3D дүрслэлд налуу цооногуудыг, жагсаалт болон сонгосон цооногийн мэдээллийг харна. 135 цооног, нийт 30,330.21 м.
ХАРЬЦУУЛАЛТ

Давуу талууд

RegaPro ба бусад хээрийн мэдээлэл цуглуулах шийдлүүдийн харьцуулалт

САНАЛ БОЛГОХ

RegaPro

Хээрийн мэдээллийг бүрэн цахимжуулсан шийдэл

  • Хээрийн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх
  • Лог хийх загварыг үйлчлүүлэгчийн загвараар гаргах
  • Сүлжээгүй үед оффлайн хэлбэрээр ажиллах
  • Мэдээллийн үр дүнг дашбоард хэлбэрээр харах, хянах
  • Мэдээллийн стандартчилал
  • Өрөмдлөгийн мэдээллийг шууд 3D хэлбэрээр харах

Бусад

Ерөнхий мэдээлэл цуглуулах аппууд

  • Хээрийн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх
  • Лог хийх загварыг үйлчлүүлэгчийн загвараар гаргах
  • Сүлжээгүй үед оффлайн хэлбэрээр ажиллах
  • Мэдээллийн үр дүнг дашбоард хэлбэрээр харах, хянах
  • Мэдээллийн стандартчилал
  • Өрөмдлөгийн мэдээллийг шууд 3D хэлбэрээр харах

Бидний тухай

Хээрийн мэдээллийг цааснаас салгана

RegaPro нь геологи, уул уурхай, геотехникийн хээрийн мэдээллийг бүрэн цахимжуулах шийдлийг хөгжүүлдэг. Хээрийн багийн бодит хэрэгцээнд тулгуурлан ArcGIS Survey123 платформ дээр найдвартай, стандартчилсан, ашиглахад хялбар систем бүтээдэг.

Цаасан лог, дахин шивэх, файл дамжуулах ажлыг халж, хээрт бүртгэсэн мэдээлэл тэр даруй оффис, лаборатори, удирдлагад хүрдэг болгох нь бидний зорилго.

Ашигладаг технологи

  • ArcGIS Survey123
  • ArcGIS Online
  • ArcGIS Dashboards
  • ArcGIS Notebooks
  • Python
  • Microsoft Excel
  • SharePoint
Хээрийн ажилд Survey123 ашиглаж буй геологичид
COLLECT • CONNECT • ANALYZE • DECIDE

Холбоо барих

Хээрийн ажлаа цахимжуулахад бэлэн үү?

Танай төслийн талаар бидэнд бичээрэй. Тохирох шийдлийг хамтдаа тодорхойлж, demo үзүүлье.

Бид таны захидалд 1 ажлын өдөрт хариулна.